Барилгын зураг төсөл, төсөв, зөвлөх үйлчилгээ

Бид эрдэнэт хүний амьдрах, ажиллах орон зайг тав тухтай, аюулгүй байлгах бүхий л шаардлагад нийцүүлэн эх дэлхийд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан барилгыг төлөвлөнө.

Мэдээлэл авах...

Бид юу хийдэг вэ?

Хот төлөвлөлт

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах.

Барилгын зураг төсөл

Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах.

BIM зөвлөгөө

Дэлхий барилгын салбарын BIM технологийг байгууллагуудад нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ.

Бидний тухай

Манай байгууллага нь анх 1990 онд “Өрх” хоршоо нэртэйгээр байгуулагдан 1994онд “Өрх” ХХК болон өргөжин өнөөг хүртэл тасралтгүй барилга, байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулж байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш 400 гаруй барилгын зураг төслийг боловсруулж гүйцэтгэлээ. Мөн гадаадын зураг төслийн байгууллагуудтай хамтран ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор манай компанид 1-35 жил барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр дагнан ажилласан Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн инженер архитекторууд ажиллаж байна.

BIM хэнд ашигтай вэ?

Мэдээж байгальд ээлтэй, чанартай барилгыг өндөр бүтээмжтэй барих бололцоог олгодог тул захиалагч, ашиглагч нарт хамгийн их ашигтай. Мөн хийгдэх ажил нь уялдаатай, нарийн, тодорхой, хурдан шуурхай болдог тул барилга угсралтын болон зураг төслийн байгууллагуудад мөн өндөр бүтээмжийг олгодог.

Хаяг: ЧД, 6-р хороо, 28-р байр, зүүн урд талын өргөтгөл. (50-р сургуулийн чанх ард)

Утас: 88077699, 99030460